Үндсэн цэс
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн “Журам, маягт, жагсаалт шинэчлэн батлах тухай” 5 дугаар тогтоолын хавсралтаар “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийн маягт”-ыг, “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ийн маягт”-ыг, “Ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдэл, тайлбарын маягт”-ыг тус тус шинэчлэн баталж, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоосон.
Мэдүүлэг (мэдэгдэл, тайлбар) гаргуулах нь албан тушаалтанд ашиг сонирхлын зөрчил үүсэх болон үндэслэлгүйгээр хөрөнгөжихөөс урьдчилан сэргийлэх, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, нийтийн албанд шударга, ил тод байдлыг бэхжүүлэх, олон нийтийн хяналтыг бүрдүүлэх алхам болдог.
Авлигын эсрэг хууль тогтоомжийн хүрээнд мэдүүлэг гаргагч нь өөрийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, мөн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг тус тус үнэн зөв мэдүүлэх, хөрөнгө, орлогын эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарлах үүрэг хүлээдэг. Албан тушаалтнаас уг үүргийнхээ хэрэгжилтийг хангахад нь дэмжлэг болох зорилгоор мэдүүлгийн маягтын талбар дахь нэр томьёоны тодорхойлолт, түгээмэл гардаг асуултад хариулсан байдлаар дээрх маягтуудыг нөхөх зааврыг Авлигатай тэмцэх газрын даргын 2024 оны А/96 дугаар тушаалаар батлан гаргалаа.
Хэрэв Та мэдүүлгээ гаргах явцад уг зааварт тодорхой тусгагдаагүй асуудалтай холбоотой нэмэлт асуулт гарвал өөрийн харьяа байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах Эрх Бүхий Албан Тушаалтан (ЭБАТ)-д хандана уу.
Энэхүү маягт нөхөх зааврыг Авлигатай тэмцэх газраас тухай бүр боловсронгуй болгоход анхаарч ажиллаж байгаа бөгөөд заавартай холбоотой аливаа залруулга, санал, хүсэлтийг тус газрын contact@iaac.mn хаягаар ирүүлнэ үү.
| Мэдүүлгийн маягт нөхөх заавар батлагдлаа |
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
2025-12-12 12:12:06
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2025-12-12 12:10:51
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
2025-12-12 12:07:59
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа
2025-12-12 12:06:03
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна
2025-12-12 12:04:11
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ
2025-12-11 14:21:16
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн болж байна
2025-12-11 14:18:12
2025-12-11 14:05:56
Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна
2025-12-11 14:04:38
Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна
2025-12-11 14:01:49