Үндсэн цэс
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлөөс Боловсролын яам, Сангийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг хэлэлцэх сонсголыг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хангах үндэсний зөвлөлийн гишүүд, ГБХНХЯ, ХБХХЕГ-ын төлөөлөл, нийт 30 гаруй хүн оролцож байна. Түүнчлэн Боловсрол, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон яамны бүх газар, хэлтэс, харьяа байгууллагын нэгжийн удирдлагууд зөвлөлийн гишүүдийн асуултад хариулж, оролцсон. Энэхүү арга хэмжээг Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооны улс орнуудын тайланг хэлэлцдэг загвараар зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Сонсголын үеэр тухайн салбарын хууль тогтоомж, бодлого Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцид нийцэж байгаа эсэх, энэ чиглэлээр зарцуулсан хөрөнгө, төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байгаа байдал, салбарын барилга байгууламж, үйл ажиллагааг хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй болгох, ажиллагчдын ойлголт, хандлагыг өөрчлөх чиглэлээр хийх байгаа ажил зэрэг нийтлэг асуудлын хүрээнд тусгайлан томилсон илтгэгч гишүүд асуулт асууж, холбогдох яамд хариулт өглөө. Сонсголын үеэр танилцуулсан зөвлөмж, хэлэлцүүлгийн үр дүнд үндэслэн цаашид тухайн салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээрх авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж, албан даалгаврыг боловсруулж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн хурлаар батлуулан хэрэгжилтийг хангах юм.
Яамдын онцлог ажлаас дурдвал: Боловсролын яам сургууль цэцэрлэгийн барилгын жишиг зурагтай болж, салбарын шинээр ашиглалтад орж байгаа барилга, байгууламжийг бүх хүнд хүртээмжтэй төлөвлөдөг болсон. Сангийн яам хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан шинэ зардлын ангилал үүсгэж, 2025 онд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Боловсролын, Эрүүл мэндийн, Хууль зүй, дотоод хэргийн яамны төсөвт 2,5 тэрбум төгрөг тусгасан байна.Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам түрээсийн орон сууцны хөгжлийн бэрхшээлтэй хүний квотыг 5 хувиас 10 хувь болгохоор ажиллаж байна.
| ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ СОНСГОЛЫГ АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛАВ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23