Үндсэн цэс
Олон улсын байгууллагуудтай гэр бүл, хүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтад НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сан, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага, Японы Хүүхдийг Ивээх Сан, Дэлхийн зөн ОУБ, OneSky байгууллага, Гүүд Нейборс ОУТББ, Олон Улсын Хөгжлийн Эрх Зүйн Байгууллага /IDLO/, Лоринэт сан, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын төлөөллүүд оролцсон. ГБХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Цогтбаатар “Гэр бүл, хүүхдийн өнөөгийн байдал, бодлого, эрх зүйн орчин, шинэчлэл” сэдэвт илтгэл танилцуулж, оролцогч байгууллагуудын 2025 оны төлөвлөлтийн талаар мэдээлэл сонсож, харилцан санал солилцлоо. Цаашдаа олон улсын байгууллагуудтай хийх уулзалтаа тогтмолжуулж:
-Гэр бүлийг дэмжих бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүн,
-Хүүхдийн хөдөлмөрийн асуудлаар ажлын хэсэг байгуулж, бодлогын оновчтой хувилбарыг гарган хэрэгжүүлэх чиглэлээр,
-гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгаалал, цочролд үзүүлэх хариу арга хэмжээний үр дүнгийн талаар,
-хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын зарцуулалт зэрэг олон асуудлаар мэдээлэл солилцож байхаар шийдвэрлэлээ.


| ГЭР БҮЛИЙГ ДЭМЖИХЭД ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23