Үндсэн цэс
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны удирдлагын төлөөллүүд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн нарын албаны хүмүүстэй уулзаж, салбарын хэмжээнд авлига, ашиг сонирхлоос ангид байх, эрсдэлийг бууруулах, салбарын шударга байдлын үнэлгээг дээшлүүлэх талаар зөвлөлдөж, санал солилцлоо. Үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулах болон авлига, ашиг сонирхол, хүнд суртлын эсрэг удирдлагын манлайллыг сайжруулахад анхаарлаа хандуулан тогтолцооны шинэчлэл хийхээр зорьж буйг АТГ-ын зүгээс сайшаасан. Салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд ажилтан албан хаагчид төдийгүй иргэд, ААНБ, ТББ зэрэгт чиглэсэн авлига, ашиг сонирхлын эсрэг соён гэгээрүүлэх, нөлөөллийн ажлыг хамтран зохион байгуулах, төрийн үйлчилгээний мэдээ, мэдээллийг хурдан шуурхай хүргэх арга замыг сайжруулах, хүний оролцоо багатай цахим үйлчилгээний тоог нэмэгдүүлэх ажлуудад анхаарч, шуурхай ажиллах нь зүйтэйг онцлоод Авлигатай тэмцэх газраас мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт нөлөөллийн ажлыг хамтран зохион байгуулах, үр дүнд суурилсан, бодитоор хэрэгжихүйц төлөвлөгөө боловсруулан, ажлаа эрчимжүүлэн ажиллахаар боллоо.

Мөн салбарын цахимжилт, их өгөгдлийг нэвтрүүлэхэд онцгой анхаарч, мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг сайжруулах чиглэлээр ахицтай ажиллаж байгаа талаар яамны зүгээс танилцуулсан. 2025 онд дараах 6 асуудлын хүрээнд АТГ-тай хамтран ажиллах саналаа илэрхийллээ. Үүнд:
-Авлигатай тэмцэх хөтөлбөрийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллах
-Шударга, ил тод, хариуцлагатай байдлыг салбарын хэмжээнд нэмэгдүүлэх
-Соён гэгээрүүлэх, авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах
-Авлига, ашиг сонирхлын эсрэг Удирдлагын манлайлал, санаачилгыг нэмэгдүүлэх, хөгжүүлэх
-Хяналт шалгалт хийх, эрсдэл бүхий ажил мэргэжил, үйлчилгээний судалгааг хийх, илрүүлэх, зөвлөн туслах, асуудлыг шийдвэрлэх
-Эрх бүхий холбогдох байгууллагуудын зөвлөмжийг хэрэгжүүлэх, зөрчлийг арилгах
2024 оны Шударга байдлын үнэлгээ хараахан албан ёсоор зарлагдаагүй байгаа ч урьдчилсан байдлаар ГБХНХЯ-ны үзүүлэлт улсын дунджаас дээш гарч 79.8 хувь болсон нь өмнөх онтой харьцуулахад сайжирсан байна.
| САЛБАРЫН ХЭМЖЭЭНД АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23