Үндсэн цэс
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. Тэдний зүгээс цалин хөлсний тогтолцоог сайжруулж бодлогыг шинэчлэх, зохиомол үнийн өсөлтөд хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хуулийг бүх салбарт үр дүнтэй хэрэгжүүлэх санал дэвшүүллээ. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны хурлаа ойрын хугацаанд зохион байгуулж, 2025 оны төлөвлөлтөө хэлэлцэн, шинэчлэн батлуулахаар төлөвлөж буй салбарын хууль тогтоомжийн үзэл баримтлалаа танилцуулна. Мөн улсын хэмжээнд хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн хуулийн хэрэгжилтийн үзлэгийг зохион байгуулах талаар ярилцлаа.
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн салбарт өнөөдрийн байдлаар урьдчилан сэргийлэх, ослын дараа нөхөн сэргээх үйлчилгээг сайжруулж, даатгалын тогтолцоог сайжруулна. Мөн УИХ-ын 2025 оны хаврын чуулганд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьж, тогтолцооны шинэчлэл хийхээр ажиллаж байна. Хуулийн төсөлд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны саналыг тусгаж, хамтран ажиллана.

| ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, НӨХӨН СЭРГЭЭХ, ДААТГАЛЫН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛНА |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23