Үндсэн цэс
Олон Улсын Хөгжлийн Эрх Зүйн Байгууллага /IDLO/-ын суурин төлөөлөгч Чарльз Болланд нарын төлөөллийг ГБХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Цогтбаатар хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Эрх зүйн салбар дахь хүүхэд хамгаалал” төслийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцсон. Олон Улсын Хөгжлийн Эрх Зүйн байгууллага /IDLO/ нь Канадын Засгийн газрын дэмжлэгээр “Эрх зүйн салбар дахь хүүхэд хамгаалал” төслийг манай улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд:
-Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг дэмжин ажиллаж, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд, Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн улсын байцаагчид болон хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн хэрэг, маргаанд шинжээчийн дүгнэлт гаргах мэргэжилтнийг бэлтгэх, сургах, давтан сургах,
-Хэрэг хянан шийдвэрдлэх ажиллагаанд оролцогч хүүхэд, гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, гэрч хүүхдүүдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх зэрэг ажлуудыг хийхэд хамтран ажиллахад бэлэн гэдгээ талууд илэрхийллээ.
-Мөн Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас (ОУЭЗХБ) Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийн дараагийн шатны төсөл хэрэгжиж эхлэх гэж буйтай холбогдуулан Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн стандарт, журмуудыг шинэчлэн боловсруулах хэрэгцээ шаардлага, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг засах сургалтын үр дүнг сайжруулах, хохирогчид эрх зүйн туслалцаа үзүүлэхэд хохирогч төвтэй хандлагыг тусган хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
| ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГА /IDLO/-ТАЙ “ЭРХ ЗҮЙН САЛБАР ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23