Үндсэн цэс
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл хуралдлаа. Манай улсад 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Эдгээр иргэдийн 80 гаруй хувь нь хөдөлмөрийн насныхан байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлөөс 2024 онд 28 ажил төлөвлөснөөс 10 нь бүрэн хэрэгжиж, 18 ажил нь хэрэгжих шатанд явна. Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барих ажлыг эрчимжүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль 2016 батлагдаж байсан. Мөн Саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна. 2025 онд үйлдлийн олон улсын ангиллыг зарим үйлчилгээнд нэвтрүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх холбогдох статистик маягт, аргачлалыг шинэчлэн батлуулна.

Байнгын асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих төвүүдийг төв, орон нутгийн түвшинд байгуулж, дэмжлэг үзүүлнэ. Мөн салбарын барилга байгууламжид хийсэн саадгүй байдал, хүртээмжийн үнэлгээний хэрэгжилтийг шалгаж, салбарт ажиллагчдын хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулах нэгдсэн төлөвлөгөөг батлан, дорвитой ахиц өөрчлөлт гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтийн асуудлаар улсын үзлэг зохион байгуулна.
| ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛИЙН ТАЛААРХ ОЙЛГОЛТ, ХАНДЛАГЫГ САЙЖРУУЛЖ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43