Үндсэн цэс
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны эхний хурлаа /2025.01.27/ хийлээ. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдоод Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлд оруулах үр дагавартай шийдвэр гаргасан буруутай этгээдийг тогтоолгохоор прокурорт гомдол гаргасан. Өр төлбөрт хөрөнгө хүлээн авах тухай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын дагуу барьцаа хөрөнгийг өр төлбөрт тооцон авах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, үр дүн гаргаж эхлээд байна. Нийгмийн даатгалын санд Капитал банк, Чингис хаан банкнаас авах 160 тэрбум төгрөгийн авлага бий. Капитал банканд 104.2 тэрбум төгрөгийн авлагаас мөнгөн хөрөнгөөр 13 тэрбум, хөрөнгөөр 25 тэрбум төгрөгийг барагдуулсан байна.

Харин Чингис хаан банкнаас 103.57 тэрбум төгрөгийн авлагатай байснаас 8.64 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, ажилгүйдлийн даатгал, тэтгэмжийн даатгалын сан руу хуваарилж байна. Өнөөдрийн байдлаар Чингис хаан банкнаас 94.95 тэрбум төгрөгийн авлагатай. Цаашид нийгмийн даатгалын сангийн алдагдсан хөрөнгөө эргүүлж авах, дахин эрсдэлд оруулахгүй байх хамгийн чухал. Нийгмийн даатгалын санд хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангаж, эрсдэлээс хамгаалах Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлийн 2025 оны ажлын төлөвлөгөө, Нэрийн дансыг нээх, бүртгэх, хөтлөх, даатгуулагчийн шимтгэл тооцох журамтай холбоотой харилцааг зохицуулах журмыг хэлэлцэн баталлаа.
| Нийгмийн даатгалын сангийн алдагдсан хөрөнгөө эргүүлж авах, дахин эрсдэлд оруулахгүй байх нэн чухал |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23