ОРОН НУТАГТ ОЛГОХ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан орон нутагт ажиллаж байна. Тэрээр өнөөдөр Орхон аймгийн иргэдтэй уулзаж, Үндэсний орон сууцжуулалтын бодлого болон нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд хийж буй ажлаа танилцууллаа.
Засгийн газраас 2024-2028 онд Хурдацтай хөгжлийн бодлогын хүрээнд бодлогын 4 том шинэчлэл хийж, Хүний хөгжлийн индексээ сайжруулах зорилт дэвшүүлсэн. Өнөөдөр манай улсад нэг жилд 17 мянган хос гэрлэлтээ батлуулж, 5 мянга хос гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн тоо бий. Гол шалтгааны нэг нь өрхийн орлого бага, орон сууцгүйгээс болж байна. Гэр бүлд суурилсан бодлогын хамгийн чухал нь ОРОН СУУЦЖУУЛАЛТ. 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн ипотекийн зээл өгөөжөө өгсөн ч, танил талаараа дамжуулан зээл авдгаас үүдэж хамгийн багадаа 3-4 жил хүлээдэг, орон сууцны үнийн хөөсрүүлсэн тул зорилтот бүлэгтээ төдийлөн хүрсэнгүй. Цаашдаа ипотекийн зээлийг анх удаа орон сууц авч байгаа залуу гэр бүл, орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, олон хүүхэдтэй гэр бүл зэрэг ЗОРИЛТОТ БҮЛЭГ рүү түлхүү хөгжүүлнэ. Дан ганц орон сууцанд биш эрчим хүчний хэмнэлттэй, амины орон сууцанд ч ипотекийн зээл олгодог болж, ХАШААНДАА САЙХАН АМЬДРАХ зорилтыг хэрэгжүүлж, орон нутагт өрхийн орлогод нийцсэн ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.

 


ОРОН НУТАГТ ОЛГОХ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ
2025-01-30 15:42:32
Шинэ мэдээ
Санал асуулга