Үндсэн цэс
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны А/25 дугаар тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй /ХАБЭА/-н стандартын улсын үзлэг зохион байгуулах ажлын хэсгийг томиллоо. Ажлын байранд ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс сэргийлэхэд тавигдах хэм хэмжээг стандартаар тогтоож өгдөг ба эдгээр стандартууд нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад чухал үүрэгтэй. ХАБЭА-н стандартад 5 жил тутамд үзлэг хийж, шинээр боловсруулах, шинэчлэн сайжруулах, хүчингүй болгох стандартыг тогтоож, цаашдаа салбарын хэмжээнд шаардлагатай стандартуудыг тодорхойлдог. Хамгийн сүүлд 2018 онд улсын үзлэг хийгдсэн ба энэхүү арга хэмжээ нь ХАБЭА-н тогтолцооны шинэчлэл 2025-2028 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд хийгдэх юм. Улсын үзлэгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Стандарт, хэмжил зүйн газар болон мэргэжлийн холбоод, салбарын эрдэмтэн судлаачид хамтран энэ сард багтаан явуулж, ажлын явц, үр дүнг тайлагнан дүгнэж, стандартуудыг олон улсын жишигт нийцүүлэх, холбогдох хууль тогтоомж, бодлого шийдвэрт уялдуулан шинэчлэн боловсруулна.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 6730 гаруй стандарт хэрэгжиж байгаагийн 150 орчим нь ХАБЭА-н салбарт мөрдөгддөг. Үүний 35% нь хөдөлмөрийн аюулгүй байдлын, 60% нь хөдөлмөрийн эрүүл ахуйн, 5% нь мэргэжлээс шалтгаалсан өвчний стандарт байдаг.
| МОНГОЛ УЛСАД МӨРДӨГДДӨГ ХАБЭА-Н 150 ОРЧИМ СТАНДАРТАД УЛСЫН ҮЗЛЭГ ХИЙЖ, ШААРДЛАГАТАЙ СТАНДАРТУУДЫГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23