Үндсэн цэс
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл ээлжит хурлаа /2025.02.07/ хийлээ. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан сайдаар томилогдсоныхоо дараа нийгмийн даатгалын санг алдагдалд оруулсан буруутай этгээдийг тогтоолгохоор прокурорт гомдол гаргасан. Капитал банк ХХК-аас 104.2 тэрбум, Чингис хаан банк ХХК-аас 103.57 тэрбум төгрөг нийт 207.77 тэрбум төгрөгийн өр төлбөрийг гаргуулан нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх ШҮҮХИЙН ШИЙДВЭР гарсан. Өнөөдрийн байдлаар нийт өрийн 22.7 хувь буюу 47.22 тэрбум төгрөгийг мөнгө болон хөрөнгөөр барагдуулсан байна. Цаашдаа хууль, хяналтын байгууллага болон нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлийн арга зүйн болон хууль, эрхзүйн зөвлөгөөнд үндэслэн, авлага барагдуулах ажлыг ЭРЧИМЖҮҮЛНЭ.

Мөн нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг АРИЛЖААНЫ БАНКУУДАД байршуулж, мөнгөн хадгаламжийг хүүг тооцох асуудлыг хэлэлцлээ. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал нь хамгийн их шимтгэл авдаг ч эргээд даатгуулагчийнхаа ЭРХ АШГИЙГ ХАМГААЛДАГГҮЙ. Цаашдаа ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ чухалчилж, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлчилгээг сайжруулж, даатгалын тогтолцоог сайжруулна. Мөн хөдөлмөрийн осол гардаггүй газарт шимтгэлийн хөнгөлөлт үзүүлдэг болно. УИХ-ын хаврын чуулганд Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг өргөн барихаар төлөвлөж байгаа тул хуулийн төсөлд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо зэрэг аж ахуйн нэгж, иргэдийн саналыг тусгана.
| ЧИНГИС ХААН БАНК БОЛОН КАПИТАЛ БАНКНААС 47.22 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ БАРАГДУУЛЖ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНД ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43