Үндсэн цэс
Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон дагаж өөрчлөлт орсон хуулиуд 2025 оноос хэрэгжиж эхлээд байна. Хуулийг хэрэгжилтийг хангах зорилгоор “Ахмад настанд дэмжлэг хөнгөлөлт олгох журам”, “Ахмад настанд цогц үнэлгээ хийх, тусламж, үйлчилгээ үзүүлэх журам”, “Ахмад настанд үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ыг тус тус баталсан. Хууль, журмын дагуу ахмадын амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллага, ахмадын хөгжил, эрүүл идэвхтэй насжилтыг дэмжих үйлчилгээ, асаргааны хувилбарт үйлчилгээ болон олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг нийслэл, орон нутагт үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж төрийн бус байгууллагыг аймаг, дүүргийн халамжийн үйлчилгээний байгууллага сонгон шалгаруулахаар заасан.
Үүнтэй холбогдуулан Сангийн яамны Хууль эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн дотоодын зөвлөх Д.Номингэрэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, үйлчилгээ үзүүлэх байгууллагын сонгон шалгаруулалтыг хэрхэн зохион байгуулах талаар ажилтан, албан хаагчдад 2025 оны 2 дугаар сарын 7-ны өдөр сургалт хийв. Сургалтад яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн нийт 90 орчим ажилтан, албан хаагч цахимаар оролцон мэдээлэл, зөвлөгөө авлаа.

| АХМАД НАСТНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23