Үндсэн цэс
Хүүхэд хамгааллын тухай хууль өнгөрсөн оны 9 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн дагуу Засгийн газрын тогтоол гарч улсын хэмжээнд 833 хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллахаар болсон. 2025 оны 02-р сараас шинэ ажилдаа томилогдсон нийгмийн ажилтнуудыг чиглүүлэх, мэргэшүүлэх богино хэмжээний сургалтыг улс орон даяар зэрэг зохион байгуулж байна.

21 аймгийг долоон бүсэд хуваан сургалт зохион байгуулахаар төлөвлөсөнөөс зүүн бүс буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт нийт 55 нийгмийн ажилтан ажиллана. Сургалт тав хоногийн хугацаанд үргэлжилнэ. Сургагч багш нарыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар нийгмийн ажилтан, багш бэлтгэдэг их, дээд сургуультай хамтран бэлтгэсэн байна. Сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажилласнаар эрсдэлт бүлэгт байгаа хүүхдүүдийг урьдчилан тогтоох, сурах хүмүүжих орчинд нь анхаарал хандуулах, гэр бүлийнхэнтэй хамтарч ажиллах улмаар гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх орчин илүү сайжирна.
| ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ 833 НИЙГМИЙН АЖИЛТАН АЖИЛЛАНА |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23