Үндсэн цэс
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2025 оны 2 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ийг хянан шийдвэрлэснээс 6 албан тушаалтныг тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсон талаарх дүгнэлтийг гаргаж томилох эрх бүхий байгууллагад хүргүүллээ.
Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд төрийн албан хаагчдаас гадна төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтнууд хамаарч хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргахаас гадна нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн тохиолдолд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар хянаж, тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаарх дүгнэлтийг гарган томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлдэг.
Дээрх 6 албан тушаалтныг томилохоор нэр дэвшүүлсэн “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, “Цемент шохой” ТӨХК, Дорнод аймгийн Гурванзагал сум, Нийслэлийн ерөнхий боловсролын 117 дугаар сургуулийн удирдах албан тушаалтнуудад хариу албан бичгийг хүргүүллээ. Эдгээр албан тушаалтнуудын хувьд тухайн томилогдохоор нэр дэвшсэн байгууллага, салбар нэгжид өөрийнх нь хамаарал бүхий этгээд буюу эхнэр, нөхөр нь ажиллаж байгаа, улмаар нэр дэвшигч нь томилогдох байгууллага, салбар нэгжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах хуулийн этгээд үүсгэн байгуулсан, уг хуулийн этгээдийн удирдах бүтцэд бүртгэлтэй байгаа нь тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсгэхээр байна.
Авлигатай тэмцэх газраас нийтийн албанд сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод болгох, удирдах албан тушаалтны манлайлал, ёс зүйн байдлыг дээшлүүлэх, ялангуяа хууль бус зөрчил гаргаж төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан, улмаар авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдийг нийтийн албанд нэр дэвшүүлэхгүй байх талаар холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгч хяналт тавин ажиллаж байна.
| Илт ашиг сонирхлын зөрчилтэй 6 албан тушаалтны талаарх дүгнэлтийг хүргүүлжээ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23