Үндсэн цэс
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн 2025 оны анхны хуралдаан боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудалд онцгойлон анхаарч, томоохон шийдвэрүүдийг гаргаж, шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт тусгаад байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр байгуулахад шаардлагатай 24 тэрбум төгрөгийг баталсан.
Мөн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг 30 хувиар нэмсэн.
Боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийг хөгжүүлэх Дэмжих төвийг байгуулан 1000 орчим хүүхдийг хамруулах ба 8.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгасан.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2025 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон ажиллана.
Засгийн газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаарх зөв ойлголт, хандлагыг нийгэмд төлөвшүүлэх цогц төлөвлөгөөг хэрэгжүүлж, нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангах эрх зүйн орчныг сайжруулна.
Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийг батлуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүний тэгш, хүртээмжтэй дэд бүтцийн стандартыг бүх төрлийн орон сууц, худалдаа, үйлчилгээний байгууллагуудад мөрдүүлнэ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулах хуулийн хэрэгжилтийг хангуулна зэрэг зорилтыг дэвшүүлээд байна.

| 2025 ОНЫГ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛ БОЛГОН ЗАРЛААД БАЙНА |
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ
2026-02-02 11:19:03
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна
2026-02-02 11:16:31
УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!
2026-02-02 11:15:10
2026-02-02 11:13:19
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52