Үндсэн цэс
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Сэргээн засах сургалт үйлдвэрлэлийн төвийн протез, ортопедийн үйлдвэрийн төвийн төлөөлөлтэй уулзлаа. Манай улсад 20 мянган иргэн протез, ортопед хэрэглэдэг. Нийгмийн халамжийн тухай хуулиар 3 жил тутамд шинэчлүүлэх ёстой. Гэсэн ч 10-20 жил хиймэл гар хөлөө солиулаагүй иргэн ч байна. Шалтгаан нь төрийн үйлчилгээний ХҮНД СУРТАЛ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гурван жил тутамд хиймэл гар, хөл захиалахдаа эмчид оношоо баталгаажуулах, нэхэмжлэх үүсгүүлэх, харьяа дүүргийнхээ эмнэлэгтээ баримт бичгээ бүрдүүлж өгөх, шийдвэр гарахыг хүлээх, санхүүжилтээ хүлээх, бүтээгдэхүүнээ захиалж, хүлээн авах гэсэн 6 үе шатыг дамжиж, заавал биеэр очиж, багадаа 21 хоног хүлээдэг юм байна. Төрийн бүх үйлчилгээ цахимжиж буй энэ үед үүн шиг ХҮНД СУРТАЛТАЙ, ИРГЭНДЭЭ ЭЭЛГҮЙ байж болохгүй. Мөн хариуцсан сум, хорооны хөдөлмөр халамжийн ажилтан нь иргэндээ хүрч ажилладаггүйгээс ч энэ асуудал бэрхшээл бий болж байна. Энэ хүнд суртлыг арилгаж, цахимжуулах шийдэл гаргаж, хэрэгжүүлэх хугацаатай үүрэг өглөө.

Манай улсын протезын үйлдвэрт сайн тоног төхөөрөмж бий. Орчин үеийн шаардлагад нийцсэн 3D хэрэгсэл ч үйлдвэрлэдэг юм байна. Орчин үеийн шаардлагад нийцсэн 3D хэрэгсэл ч үйлдвэрлэдэг юм байна. Нарийн мэргэжилтнүүдээ бодлогоор бэлтгэх, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн нөхөн сэргээлтийг сайжруулах, халамжийн сангийн өртгийг нэмэгдүүлэх, шинэчлэх, жишиг үнийг бодох аргачлалыг боловсруулж, хүртээмжтэй, чанартай зөв бүтэцтэй болох шаардлагатай байна.

| ИРГЭНДЭЭ ЭЭЛГҮЙ, ЗУРГААН ҮЕ ШАТ ДАМЖДАГ ХҮНД СУРТЛЫГ АРИЛГАЖ, БҮРЭН ЦАХИМЖУУЛНА |
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ
2026-02-02 11:19:03
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна
2026-02-02 11:16:31
УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!
2026-02-02 11:15:10
2026-02-02 11:13:19
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52