Үндсэн цэс
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж болон мега төслийн ажилтнуудад дэд бүтцийн салбарт үүсэж болзошгүй авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, арга зүйгээр хангах цуврал уулзалтыг зохион байгууллаа.
Энэ удаагийн уулзалт мэдээллээр “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас бэлтгэн гаргасан “Дэд бүтцийн төслийн авлигын эрсдэлийн үнэлгээний аргачлал” /ИКРАТ/-ыг мэдээлж, төсөл бүрийн танилцуулга, хэрэгжиж буй ажлуудтай танилцаж, одоо үүссэн болон ирээдүйд үүсэж болзошгүй эрсдэлүүдийг тодорхойлж, төслийг төлөвлөсөн цаг хугацаанд төсөвт өртөгт багтаан чанартай гүйцэтгэхэд анхаарах, авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэхэд уг аргачлалыг мөрдөж ажиллах талаар заавар зөвлөгөө өгөв.
Уулзалтад “Улаанбаатарт их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл (метро)”, “Улаанбаатар трамвай”, “Туулын хурдны зам”, “Шинэ тойрог зам”, “Дүүжин замын тээвэр”, “Тусгай замын автобус”, “Эрчим хүчний багц төсөл”-ийн нийт 45 албан хаагч оролцов.
Мэдээллийн үеэр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш “Дэд бүтцийн мега төслүүдийг хэрэгжүүлэхэд төслийн сонголтоос гадна нарийвчилсан бэлтгэл ажил чухал. Өөрөөр хэлбэл хүний нөөц, бараа материалын судалгаа, нөөц бэлтгэл чухал ач холбогдолтой. Үүнтэй холбоотойгоор томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд мэдлэг боловсролтой, туршлагатай боловсон хүчин хэрэгтэй бөгөөд цалин хангамж өндөр байх шаардлага гардаг. Гэтэл одоогийн байдлаар төслийн нэгжүүд одоог хүртэл хүний нөөцийн дутагдалтай, төсөв, санхүүг бүрэн шийдвэрлээгүй, төсөл хэрэгжүүлэх барилгын газар чөлөөлөлт бүрэн шийдвэрлэгдээгүй, төслийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлын хугацааг бодитой тооцоолоогүй, төслийн төлөвлөлтөд МЕГА төслийн барилгын ажил дуусахад цаашид хэрхэн ашиглах, ашиглалтын үйл ажиллагаа, засвар үйлчилгээг тусгаагүй зэргээр төслийн нэгжүүдэд нийтлэг асуудлууд гарч байгааг анхааруулж төсөл бүрийн нэгжүүдэд тусгайлан зөвлөлөө.
Нийслэлд хэрэгжиж байгаа эдгээр төслүүд 2024-2031 он хүртэл үе шаттай хэрэгжих бөгөөд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн зүгээс төслийн нэгжүүдийн үйл ажиллагаанд эхлэхээс дуусах хүртэл арга зүйн зөвлөгөө өгч, ирээдүйд үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллана.
| Нийслэлд хэрэгжиж байгаа мега төслийн менежер, ажилтнуудад авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгөв |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43