Үндсэн цэс
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн санаачилгаар “Гэр бүл хамгаалал-шийдэл” хэлэлцүүллэг боллоо. Манай улс ихэнхдээ эх, хүүхэд, эмэгтэйчүүд, залуучууд, ахмад настан зэрэг хүн амын бүлгүүдэд чиглэсэн тусдаа хууль, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн. Засгийн газар гэр бүлийн хөгжлийг дэмжих, халамжаас хөдөлмөр эрхлэлтэд шилжих цогц бодлогыг хэрэгжүүлж, иргэдийн хөдөлмөрлөх, ажил амьдралын тэнцвэрийг хангасан таатай орчныг бий болгох замаар хүний хөгжлийг хангах бодлогыг баримтлан ажиллаж байна. Гэр бүл хамгийн аюулгүй, амар тайван орчин байх ёстой. Энэ байдлыг бий болгохын тулд гэр бүлийн, хүүхэд хамгааллын эрх зүйн орчин, тогтолцоог боловсронгуй болгоход анхааран ажиллаж байна. Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн баталж, хэрэгжиж эхэлсэн. Удахгүй хүүхэд, гэр бүлийн асуудлаар дагнасан шүүх байгуулж, мэргэжлийн сэтгэл зүйчийг ажиллуулна. Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж, удахгүй УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ.
Мөн Гэр бүлийг дэмжих тухай хуультай болохоор анхдагч хуулийн төслийг бэлтгэж байна. Энэ хууль батлагдсанаар 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, бага насны болон олон хүүхэдтэй гэр бүлийн амьдралын чанарыг сайжруулах, олон хүүхэдтэй болон залуу гэр бүлд орон сууцны дэмжлэг үзүүлэх, ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангах, Монгол Улсын хүн амын тогтвортой өсөлтийг дэмжих нөхцөл бүрдэх юм.

| ОЛОН ХҮҮХЭДТЭЙ БОЛОН ЗАЛУУ ГЭР БҮЛД ОРОН СУУЦНЫ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА |
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
2025-12-12 12:12:06
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2025-12-12 12:10:51
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
2025-12-12 12:07:59
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа
2025-12-12 12:06:03
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна
2025-12-12 12:04:11
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ
2025-12-11 14:21:16
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн болж байна
2025-12-11 14:18:12
2025-12-11 14:05:56
Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна
2025-12-11 14:04:38
Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна
2025-12-11 14:01:49