Баянзүрх дүүргийн 26 дугаар хорионд хөл хорио тогтоолоо

Баянзүрх дүүргийн Онцгой комисс дүүргийн Эрүүл мэндийн төвөөс ирсэн заавар, зөвлөмжийн дагуу 26 дугаар хороонд 3 дугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагаас 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэмд шилжүүллээ. Хөл хорионы хугацаанд дүүргийн Онцгой комиссын зүгээс тухайн хорооны иргэдийг шинжилгээнд хамруулж, ариутгал халдваргүйтгэл хийж, 50-65 насны иргэдийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөжээ. Тус хороо нь 31 мянган хүн, 11800 өрхтэй бөгөөд насанд хүрсэн 16 мянган иргэнээс шинжилгээ авна.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорионд хөл хорио тогтоолоо
2021-03-17 09:13:01
Шинэ мэдээ
Санал асуулга