Үндсэн цэс
Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улсын хооронд Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байгуулах шинжээчдийн түвшний 3 дахь шатны хэлэлцээ /2025 он 03-р сарын 11-ний өдөр/ Улаанбаатар хотноо эхэллээ. Хэлэлцээг Монголын талаас Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал, Австрийн талаас тус улсын Европ болон олон улсын харилцааны яамны газрын дарга Бернхард Фаустенхаммер нар ахлан эхлүүллээ. Монгол Улсын Засгийн газраас гадаад улсад оршин суугаа иргэдийн нийгмийн хамгааллын эрхийг хангах бодлогын хүрээнд Бүгд Найрамдах Австри Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах саналыг дэвшүүлж, 2 удаагийн хэлэлцээг Улаанбаатар, Вена хотноо 2024 онд тус тус зохион байгуулж, Хэлэлцээрийн төслийг боловсруулсан.

Энэ удаа талууд хэлэлцээрийн төсөл, хэлэлцээрийг хэрэгжүүлэх удирдлагын тохиролцооны төслийг эцэслэн тохиролцохоор төлөвлөж байна. Хэлэлцээр байгуулагдсанаар Монгол, Австри улсын иргэд хоёр улсын нийгмийн даатгалын тогтолцоонд харилцан тэгш эрхтэйгээр хамрагдаж, хоёр улсад даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцуулах, тэтгэвэр тогтоолгох боломж бүрдэж, нийгмийн хамгааллын баталгаа нь хангагдах юм.

| МАНАЙ УЛС БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСТАЙ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ХЭЛЭЛЦЭЭР ХИЙЖ БАЙНА |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23