Үндсэн цэс
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр АНУ-ын Төрийн департаментын зөвлөх Дерек Шоллэтэй 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр утсаар ярив. Талууд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу идэвхтэй өрнөж буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, энэхүү ойр дотно харилцаагаа бататган бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв. Улмаар 2020 онд болсон ГХЯ-д хоорондын Зөвлөлдөх уулзалтын үеэр ярилцаж тохиролцсон арга хэмжээнүүд амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглэж, цар тахлын нөхцөл байдал сайжирмагц төлөвлөсөн айлчлал, уулзалт, арга хэмжээнүүдийг идэвхтэй явуулахаар ярилцлаа. ТНБД Н.Анхбаяр цар цахлын эсрэг манай улсын хүч чармайлтад АНУ дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархах ялдамд Засгийн газар иргэдээ вакцинжуулах аяныг түргэсгэж буй, мөн ойрын хугацаанд КОВАКС хөтөлбөрийн шугамаар “Файзер” вакциныг хүлээн авах гэж байгааг мэдээлж, цаашид ч хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлэв. Мөн тэрбээр хоёр орны хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг тэмдэглэлээ.
| Ойрын хугацаанд КОВАКС хөтөлбөрийн шугамаар “Файзер” вакциныг хүлээн авна |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23