Үндсэн цэс
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Жайка олон улсын байгууллагатай хамтран 2023 оноос “Монгол Улсын зорилтод бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх тогтолцоог бүрдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж ирсэн. Төслийн хоёрдугаар үе шатны төлөвлөгөөний хүрээнд “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний зөвлөх”-ийг бэлтгэх хоёр дахь удаагийн сургалт, хэлэлцүүлгийг 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Ажил олоход хүндрэлтэй иргэнийг ажил олгогчидтой холбож, зуучлахад Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний зөвлөхийн үүрэг, оролцоо чухал юм.
Манай улсын нөхцөл байдалтай уялдуулж, оновчтой тогтолцоог бий болгох зорилгоор Япон улсын туршлагад суурилсан хөдөлмөр эрхлэлтийн Загвар төслийг Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, Баянзүрх дүүрэг болон Дундговь аймагт туршилтаар хэрэгжүүлж эхлээд байна.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт төр, хувийн болон төрийн бус байгууллагын 60 орчим төлөөлөл оролцлоо. Төслийн I үе шатны хэрэгжилт, II шатны төлөвлөгөөг Төслийн ахлах зөвлөх Чиба Хисао, жил турших хөтөлбөрийн талаар Төслийн зөвлөх Танака Ёоко, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний зөвлөхийн үүргийн талаар Төслийн зөвлөх Нишимүра Күмико нар танилцууллаа. Энэхүү сургалтад хамрагдсан оролцогчдоос сонгож, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний зөвлөхүүдийг бэлтгэнэ.

| ЯПОН УЛСЫН ЗАГВАРААР ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗӨВЛӨХҮҮДИЙГ БЭЛТГЭНЭ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23