Үндсэн цэс
Энэ өдөр /2025.03.18/ нийгмийн ажлын салбар бүрийн төлөөллүүд “Тогтвортой үргэлжлэх сайн сайхны төлөө үе хоорондын эв нэгдлийг бэхжүүлэхүй” уриан дор үе хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийгмийн ажлыг сурталчлах үйл ажиллагаанд идэвхийлэн оролцож, нийгмийн ажлын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр нэгдэж байна. Дэлхийн нийгмийн ажлын өдрийг олон улсын холбооноос санаачлан жил бүрийн 3-р сарын гурав дахь долоо хоногийн мягмар гарагт албан ёсоор тэмдэглэдэг. Манай улс "Нийгмийн ажлын өдөр"-ийг 1997 оноос тэмдэглэж байгаа. Энэ өдөр нийгмийн хөгжилд оруулж буй нийгмийн ажилтнуудын хувь нэмрийг хүлээн зөвшөөрч, нийгмийн ажлын үйлчилгээ, үйл ажиллагааг сурталчлан, таниулахыг зорьдог.
Улсын хэмжээнд нийгмийн ажилтан мэргэжлийг 6000 гаруй хүн сонгож суралцсан бөгөөд 1997 оноос өөрийн эх орондоо нийгмийн ажилтныг бэлтгэж эхэлсэн юм. Сүүлийн жилүүдэд нийгмийн хамгааллын салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэлүүд эрчимтэй хийгдэж, нийгмийн ажлын онол, арга зүйд тулгуурласан судалгаа, шинжилгээний ажлууд эрчимжихийн хэрээр нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээ, мэргэжилтнүүдийн ур чадварт тавигдах шалгуур, шаардлага улам нэмэгдсээр байна. Энэ оноос хэрэгжиж эхэлсэн Хүүхэд хамгааллын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн хүрээнд улсын хэмжээнд баг, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллахаар болж Засгийн газраас 833 нийгмийн ажилтны орон тоог батлан хуулийг хэрэгжүүлж эхлээд байна.
2025 оны 2 дугаар сард Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас шинээр сонгогдсон 620 орчим нийгмийн ажилтныг мэргэшүүлэх, чадавхжуулах сургалтыг улсын хэмжээнд бүсчлэн зохион байгуулсан. Анхан шатны нэгжид нийгмийн ажлын цогц үйлчилгээг үзүүлэхээр шинээр томилогдон ажиллаж буй нийгмийн ажилтнууд нь хүүхэд, гэр бүлийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэхэд хамгийн чухал үүргийг гүйцэтгэх юм.
| МАНАЙ УЛСАД НИЙГМИЙН АЖИЛТАН МЭРГЭЖЛИЙГ СОНГОЖ СУРАЛЦСАН 6000 ГАРУЙ МЭРГЭЖИЛТЭН БАЙНА |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23