Үндсэн цэс
НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 69 дүгээр чуулган боллоо. Чуулганы үеэр Бүгд Найрамдах Франц Улсын Жендерийн тэгш эрх болон ялгаварлан гадуурхалттай тэмцэх сайд Аурор Бержегийн санаачилгаар Их Британи, Монгол Улс, Канад, Колумб, Мексик Улсын төлөөлөгчдийн уулзалт болсон. Уулзалтад Арлене Б. Тикнер, Колумб улсын Жендэрийн асуудал болон феминист гадаад бодлого хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, Францес МакРэй, Канад улсын Эмэгтэйчүүд, жендэрийн тэгш байдал болон залуучуудын асуудал эрхэлсэн дэд сайд, Баронес Хармэн, ИБУИНХУ-ын Эмэгтэйчүүд ба Охидын асуудал хариуцсан тусгай элч, Женифер Феллер, Мексик улсын Хүний эрхийн Ерөнхий газрын захирал, Архибалд Янг, ИБУИНХУ-ын Ерөнхий Ассамблейн асуудал хариуцсан Элчин сайд, Вэроник Риотон, Франц улсын парламентын гишүүн Анник Биллон, Франц улсын парламентын гишүүн нар оролцсон бөгөөд уулзалтад яамны ТНБД Л.Мөнхзул нь хүйсийн тэгш эрхийг хангах, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоох асуудлаар байр сууриа илэрхийлж оролцсон байна.
1995 онд охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийг таслах зогсоох зорилгын хүрээн дэлхийн улс орнууд БНХАУ-ын Бээжин хотноо Бээжингийн тунхаглал үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн үр дүн, амжилт нь юу байв. Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар 69-р дүгээр чуулганаар хэлэлцсэн.
-Сүүлийн 30 жилийн хугацаанд олон улсад Феминист буюу жендерийн тэгш байдлын ойлголтод олон эерэг өөрчлөлт гарчээ.
-Их Британи Улс нь “Хүнийг хүйсээр үл ялгаварлах тухай” тухай хуулиа 1975 онд батлан хэрэгжүүлж байна.
-Канад Улсад Эмэгтэйчүүд, жендерийн тэгш эрх, залуучуудын яамтай бөгөөд эмэгтэйчүүд, охидын эдийн засгийн аюулгүй байдал, манлайлал, шийдвэр гаргахад оролцох оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийг таслан зогсоох төслүүдийг санхүүжүүлэх “Эмэгтэйчүүдийн хөтөлбөр” хэрэгжүүлдэг.
-Мексик Улсын парламентын гишүүдийн 50.1 хувь эмэгтэй гишүүд бөгөөд эмэгтэй парламентын гишүүдийн хувиар 183 орноос дэлхийд 4 дүгээрт жагсаж байгаа зэргийг онцолж болох юм.
| ДЭЛХИЙН УЛСУУД ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ТАСЛАХ ЗОГСООХ ЧИГЛЭЛЭЭР 30 ЖИЛ ХИЙСЭН АЖЛАА ДҮГНЭЛЭЭ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23