Үндсэн цэс
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ХАМГИЙН САЙН ХАЛАМЖ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ уриан дор 2025 оныг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилт дэвшүүлсэн. Нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2025.03.25/ боллоо.

-Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд нийт 111.2 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 15.3 мянга нь хөдөлмөр эрхэлдэг.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2020 онд 3.3 тэрбум төгрөг хуваарилж, 2844 хүнийг хамруулж, 1089 ажлын байрыг бий болгосон.
-2024 онд хөрөнгийн хэмжээг 4 дахин нэмэгдүүлж 1142 хүнийг ажлын байртай болгожээ.
-2024 онд хөрөнгийн хэмжээг 4 дахин нэмэгдүүлж 1142 хүнийг ажлын байртай болгожээ.
-Эндээс харахад багагүй мөнгө зарцуулж байгаа ч үр дүнг сайжруулж, тогтвортой байдлыг дэмжих зайлшгүй шаардлагатай байна.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зарцуулж буй төсвийг ил тод, хүртээмжтэй хүргэхэд анхаарна гэдгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан онцоллоо.
-Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд бодлогын 6 төсөл хэрэгжүүлнэ.
-Хөгжлийн бэрхшээлийнх нь онцлог, ур чадвар, эрэлт хэрэгцээнд нь нийцсэн ажлын байраар хангахад бодлогоо боловсруулж, үйлчилгээгээ хүртээмжтэй болгоно.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний байгуулсан бичил, жижиг аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих тогтолцоог бүрдүүлэх “Хөгжлийн гүүр” туршилтын төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэлийг хангаж байна.
-Их өгөгдөлд суурилсан мэдээллийн нэгдсэн сантай болж, хүн бүрийнхээ онцлог, эрэлт хэрэгцээнд нийцсэн бодлого боловсруулж, үйлчилгээгээ оновчтой хүргэнэ.
-Төрийн үйлчилгээг БЭРХ БИШ ЭЭЛТЭЙ болгож, хүнд суртлыг арилгаж, хүнээс хамааралгүй ЦАХИМ болгоно.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангасан АЖИЛ ОЛГОГЧДОО урамшуулж, дэмжинэ. Ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүн бүхэнтэй адил тэгш ханддаг нийгмийг бүтээхийн тулд төр, хувийн хэвшил бүх талаар хамтран ажиллана.

| ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛИЙН ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САН ШИЛЭН БОЛНО |
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ
2026-02-02 11:19:03
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна
2026-02-02 11:16:31
УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!
2026-02-02 11:15:10
2026-02-02 11:13:19
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52