Үндсэн цэс
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг авсан иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа тогтворжуулах, хөгжүүлэхэд бизнес инкубацийн үйлчилгээний гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. 2024 онд “Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”-ийн дагуу Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилтээр 13.8 тэрбум төгрөгийн зээлийг иргэн, аж ахуй нэгжийн 579 төсөлд олгожээ. Олон улсад бичил, жижиг бизнесийг бизнес инкубацийн үйлчилгээгээр дэмжин ажилладаг. Манай улсын тухайд энэ чиглэлээр өмнө хэрэгжүүлж байсан хөтөлбөрийг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэх, санхүүжилтийг тогтвортой байлгахад анхаарах шаардлагатай байгааг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байв. Мөн өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээр мэдлэг, туршлагаа хуваалцан хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Хэлэлцүүлэгт Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбоо, “Старт ап Монголиа” ТББ, “Хөгжлийн шийдэл” ТББ-ын төлөөлөл, Их, дээд сургуулиудын багш нар, Монголын технологийн үндэсний парк, шинжлэх ухааны академийн төлөөллүүд оролцсон.
Цаашдаа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг мэргэжлийн байгууллагуудаар хэлэлцүүлэх, хуулийн төсөлд бизнес инкубацийн үйлчилгээний талаарх зохицуулалтыг оновчтой тусгах талаар санал нэгдлээ.
| БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 579 ТӨСӨЛД ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23