Үндсэн цэс
Гадаадын иргэн, харьяатын газраас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай хамтарсан уулзалтыг өнөөдөр (2025.03.28) зохион байгууллаа.
Уулзалтаар гадаад улсаас ажиллах хүч оруулж ирэхэд тулгамдаж буй асуудал, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох процессыг хялбарчлах, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр санал солилцлоо. Уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, Захиргаа, удирдлагын газрын дарга И.Баатархүү, Виз, зөвшөөрлийн газрын дарга Д.Алтанзул, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Э.Ганзориг, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх Ц.Нацагдорж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн бодлогын газрын дарга Д.Ренчиндорж, Цахимжилт, их өгөгдлийн бодлогын газрын дарга Н.Мөнхсанчир, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газрын дарга Х.Тамир, Мэдээллийн технологийн төвийн дарга Д.Даваажаргал нар оролцов.
Уулзалтын үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрлийн газрын дарга Д.Алтанзул үйл ажиллагааны цахимжилт, виз, оршин суух зөвшөөрөл олголтын процесс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газрын дарга Х.Тамир гадаадаас ажиллах хүч авах, гаргах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар тус тус товч танилцуулга хийсэн юм.
![]()
ГИХГ-ын дарга хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийг тэлэх 14 мега төслийн хүрээнд гадаадын мэргэшсэн зөвлөх, салбарын мэргэжилтнүүд Монгол Улсад ирж ажиллах хэрэгцээ шаардлага бий. Түүнчлэн бүтээн байгуулалтын улиралтай холбоотойгоор бусад салбарт ч ажиллах хүч авах оргил үе эхэлж байна. Иймд нэн тэргүүнд байгууллага хооронд уян хатан, нягт хамтран ажиллах шаардлага үүсэж байгааг онцоллоо.
Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор 2021 оноос цахим виз олгож эхэлсэн. Улмаар аяллын цахим виз олголт нэмэгдэхийн хэрээр аж ахуйн нэгж, байгууллагууд ажлын байрны төлбөрөөс зайлсхийх зорилгоор эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй гадаадын иргэнийг хөдөлмөр эрхлүүлэх зөрчил сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Зөрчил нэмэгдэж байгаа нь хөдөлмөр эрхлэх зорилгоор виз болон оршин суух зөвшөөрөл авахад шат дамжлага ихтэй, ажлын байрны төлбөр өндөр, хугацаа их шаарддаг зэргээс аяллын визийг зориулалтын бусаар ашиглах нэг шалтгаан болж байгааг дурдав.
![]()
Тиймээс гадаадын ажиллах хүч оруулж ирэхтэй холбоотой хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ажлын байрны төлбөрийг шаталсан хэлбэрээр ялгаатай тогтоох боломжийг судлах чиглэлээр харилцан санал солилцож, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас олгодог хөдөлмөр эрхлэх урьдчилсан зөвшөөрлийг “Виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-д холбохоор шийдвэрлэлээ.
| Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авахад тулгамдаж буй асуудлаар хамтарсан уулзалт хийлээ |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43