Үндсэн цэс
Монгол Улсын Засгийн газраас гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор өөрийн орны иргэд олноор оршин суудаг улс орнуудтай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулж байна. Энэ хүрээнд Австралийн Холбооны Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг 2024 оноос эхлүүлсэн. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Австралийн Нийгмийн үйлчилгээний яам хамтран “Нийгмийн хамгааллын хэлэлцээр”-ийн төслийг боловсруулж байна. Талууд “Нийгмийн хамгааллын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэх 2 дахь удаагийн уулзалтыг 2025.03.25-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа. Уулзалтын үеэр хоёр улсын нийгмийн хамгааллын тогтолцооны онцлогт нийцүүлэн хэлэлцээрийн ерөнхий агуулга, зарчмын талаар ерөнхий зөвшилцөлд хүрч, дараагийн шатны хэлэлцээг ирэх 6 дугаар сард хийхээр тохиров.
Гадаад харилцааны яамны 2023 оны мэдээллээр манай улсын 16 мянга гаруй иргэн тус улсад оршин сууж байгаагийн 10 мянга орчим нь хөдөлмөр эрхэлж байна гэсэн судалгаа гарчээ. Харин Монгол Улсад Австрали Улсын 364 иргэн оршин сууж байна.

| МАНАЙ УЛС АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛСТАЙ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХ ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23