Үндсэн цэс
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул өнөөдөр /2025.04.04/ Олон Улсын эрхзүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Чарлыз Болландтай уулзлаа. Тус байгууллага нь Монгол Улсад Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төслийг 2019-2023 онд хэрэгжүүлсэн юм.

Төслийн хоёр дахь хэсгийг Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэхэд салбар дундын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хууль сахиулах, шүүх эрх мэдэл болон хариу үзүүлэгчийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх,хохирогч төвтэй хандлагыг бэхжүүлэх хүрээнд хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд алслагдсан орон нутагт амьдарч буй эмэгтэйчүүдийн нөхцөл байдлын судалгаа хийж, хууль эрхзүйн байгууллагын ажилчдыг чадавхжуулах, олон нийтийн ойлголт мэдээлэл, хандлагыг сайжруулах ажил хийхээр төлөвлөжээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр сүүлийн 10 жилд тодорхой ахиц дэвшил гарч байна. Үүнд салбар дундын уялдаа холбоо хамгийн чухал байдаг. 2025 оны гуравдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд 700 гаруй хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллаж эхэлсэн бөгөөд төслийн хүрээнд тэднийг чадавхжуулж, санал зөвлөмж өгч хамтран ажиллахаар тохиролцлоо. Тус төсөлд Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэмт хэргээс сэргийлэх үндэсний зөвлөл, Жендэрийн үндэсний хороо зэрэг төрийн төв байгууллагууд хамтран ажиллана.
| ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАНА |
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ
2026-02-02 11:19:03
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна
2026-02-02 11:16:31
УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!
2026-02-02 11:15:10
2026-02-02 11:13:19
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52