Үндсэн цэс
2023 онд үйлдвэрийн ослын 408 тохиолдол улсын хэмжээнд гарч байсан бол өнгөрсөн онд 712 осол бүртгэгдэн, 40 гаруй хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Энэ нь нэг талдаа илрүүлэлт сайжирсантай холбоотой ч нөгөө талдаа үйлдвэрийн осол нэмэгдэж буйн дохио болж байгааг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй -2025” чуулганы үеэр ХАБ-ын мэргэжилтнүүд хэлж байлаа. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрчим хүчний яамнаас хамтран зохион байгуулсан уг чуулганд эрчим хүчний салбарын төрийн захиргааны байгууллага, төрийн болон төрийн өмчит компаниудын төлөөлөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, үйлдвэрчний эвлэл зэрэг 150 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Эрчим хүчний салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхээр анхааран 2025 онд “ЭЕРЭГ ХАНДЛАГА-МАНЛАЙЛАЛ” уриаг дэвшүүлжээ. Өнгөрсөн оноос үйлдвэрийн ослын бүртгэлд шинэчлэл хийж, актыг цахимаар үйлддэг болсон. Ингэснээр үйлдвэрийн ослын илрүүлэлт нэмэгджээ. Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас урьдчилан сэргийлэх чиглэлт санхүүжилт гаргахад хязгаарлагдмал нөхцөлтэй хэвээр байна. Мөн осол, гэмтлийн тоог бууруулахад урьдчилан сэргийлэх, түүнд зарцуулах санхүүгийн эх үүсвэрийг тодорхой болгох шаардлагатай байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.
| ҮЙЛДВЭРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САНХҮҮЖИЛТИЙГ НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43