Үндсэн цэс
Хөгжлийн хоцрогдолтой, хөгжлийн бэрхшээлтэй, боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхэд, тэдний гэр бүлийг хөгжүүлж, дэмжлэг үзүүлэх олон арга, загвар байдаг. Эдгээрээс ямар ч хэлэнд хөрвүүлэн ашиглахад тохиромжтой, уян хатан, хямд өртөг зардлаар, өндөр үр дүнд хүрэх боломжтой Портеж хөтөлбөрийг олон улс оронд хэрэгжүүлж байна. Манай улс хөтөлбөрийг албажуулаагүй байгаа ч, туршилтаар үйл ажиллагаандаа хэрэгжүүлээд эерэг үр дүн гарсан байгууллагууд байна. Портеж хөтөлбөрийг байгууллага, цэцэрлэг, гэрийн орчинд ч хэрэгжүүлэх боломжтой юм.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хөгжлийн хоцрогдолтой, хөгжлийн бэрхшээлтэй, боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхэд, тэдний гэр бүлийг хөгжүүлж, дэмжлэг үзүүлэх Портеж хөтөлбөрийг танилцуулах уулзалтыг Азийн хөгжлийн банкны “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-тэй хамтран зохион байгууллаа. Уулзалтад Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засалт хөгжлийн төв, Боловсролын ерөнхий газрын холбогдох албан хаагчид оролцлоо.
Энэ удаагийн уулзалтаар Портеж хөтөлбөрийн талаарх ойлголт мэдээллээ нэгтгэн цаашид салбар дундын уялдаа холбоог ханган ажиллаж тус хөтөлбөрийн баримт бичгийг баталгаажуулан үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх хууль эрх зүйн орчин, ач холбогдлын талаар хэлэлцэж дараагийн түвшний уулзалтыг төлөвлөн зохион байгуулахаар боллоо.
| ХӨГЖЛИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ПОРТЕЖ ХӨТӨЛБӨР ОЛОН УЛСАД ҮР ДҮНТЭЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА |
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12