Үндсэн цэс
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас эмэгтэйчүүдийн хөгжил, хамгааллын чиглэлээр төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл хамтын ажиллагаа сэдэвт хэлэлцүүлгийг /2025.04.18/ зохион байгууллаа. Монгол Улсад өнөөдөр 1 сая 196 мянган хүн ажиллаж байгаагийн 563 мянга нь эмэгтэйчүүд. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 48.6 хувь байгаа нь бага үзүүлэлт болж байна. Шалтгаан нь эмэгтэйчүүд үр хүүхэд, гэр бүлийн хүн, ахмад настнаа асрах зэрэг цалин хөлсгүй асрахуйн ажилд их цаг зарцуулдаг. Судалгаагаар Ази номхон далайн орнуудын эмэгтэйчүүд дэлхийн бусад улстай харьцуулбал 4 дахин их цагийг үнэ төлбөргүй асрахуйн ажилд зарцуулдаг байна.

Ажиллах хүч дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр дотоодын нийт бүтээгдэхүүнийг 26 хувиар өсгөх боломжтой. Монгол Улсын хэмжээнд 2024 оны байдлаар 15 аймаг, 6 дүүргийн хүүхэд харах үйлчилгээний төвд 315 хүүхэд асрагч эмэгтэйчүүд ажиллаж байна. Цаашид Монгол Улсад Асрахуйн эдийн засгийг хөгжүүлж, эмэгтэйчүүдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, эрх тэгш, хүртээмжтэй, эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулдаг нийгмийг бий болгохыг зорьж байна. Мөн эмэгтэйчүүдийн хөгжил хамгааллаас гадна, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, малчин эмэгтэйчүүдийн эрх, тулгамдаж буй асуудал, төр, иргэний нийгмийн байгууллагын цаашдын хамтын ажиллагааны саналуудаа хэлэлцлээ.
| МОНГОЛ УЛСАД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТҮВШИН 48.6 ХУВЬТАЙ БАЙНА |
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ
2026-02-02 11:19:03
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна
2026-02-02 11:16:31
УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!
2026-02-02 11:15:10
2026-02-02 11:13:19
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52