Үндсэн цэс
Улаанбаатар хотын авто замуудын хайс, тоноглол, тэмдэг, хурд сааруулагчийн засвар арчлалтын хөрөнгийг нийслэлийн Замын сангаас гаргадаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд эдгээр замын эд ангиудын эвдрэл, гэмтэл нэмэгдэж байна. Тодруулбал, 2024 онд 903 авто замын тэмдэг, 2176 тэмдэг арчлалт, 380 ам.метр хурд сааруулагч, 380 ам.метр хурд сааруулагчийн тэмдэглэгээ эвдэрснийг зассан. Тэгвэл эвдрэл гэмтлийн тоо өсөж, 2025 онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хотын гол болон туслах гудамж замуудад 2550 авто замын тэмдэг, 2620 тэмдэг арчлалт, 1000 ам.метр хурд сааруулагч, 1000 ам.метр хурд сааруулагчийн тэмдэглэгээ, 3000 метр хайс, тоноглолыг засахаар төлөвлөлөө. Авто замын эд ангиудын эвдрэлийг нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр засдаг учраас жолооч та бүхэн авто замын эд ангид гамтай хандаж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.

Түүнчлэн хотын төвийн зургаан дүүргийн гол болон туслах гудамж замуудын хэвтээ тэмдэглэгээг сэргээн будах ажлыг хийдэг. Тухайлбал, 2025 онд 125 мянган метр.куб авто замын хэвтээ тэмдэглэгээг сэргээн будах юм.

Хотын гол болон туслах гудамж замуудын тэмдэг, тэмдэглэгээний засвар, арчлалтыг нийслэлийн Засаг даргын захирамжаар “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ гүйцэтгэж ирсэн бөгөөд 2024 оноос эхлэн тендер шалгаруулан гүйцэтгүүлж байна.




| Нийслэлийн гол болон туслах гудамж замуудад эвдэрсэн 3000 метр хайс, тоноглолыг засна |
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12