Үндсэн цэс
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан уулзалт /2025.04.25/ боллоо. Уулзалтын гол сэдэв хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх гарц шийдлийг тодорхойлох байв. Л.Энх-Амгалан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсоны дараа салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудал, шийдлийг тодорхойлох бодлогын судалгаа хийхдээ тусгайлан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлд анхаарч ажилласан. Энэ хүрээнд:
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх цогц бодлого, төлөвлөгөө, төсөв байхгүй,
-Эрүүл мэндийн салбарт боловсруулж хэрэгжиж байгаа бодлого хөтөлбөрүүд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад учир дутагдалтай
-Урт хугацааны сэргээн засах үйлчилгээ үзүүлэх тогтолцоо бүрдээгүй
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд түгээмэл хэрэглэдэг уналт таталтын болон булчин суллах эмийн бүртгэлжүүлэлт, тасалдлын эсрэг хариу арга хэмжээ байхгүй, хөгжлийн бэрхшээлийг тодорхойлж буй эрүүл мэндийн онош оновчгүй, хөгжлийн бэрхшээлийн эрт үеийн илрүүлэг, хөгжлийн бэрхшээлийг ялган оношлох байдал хангалтгүй зэрэг асуудлыг тодорхойлсон юм.
-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн яамны холбогдох төлөөлөл хамтран ажилласнаар тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хэд хэдэн саналыг гаргажээ. Үүнд:
-Хөгжлийн бэрхшээлийг тодорхойлж буй эрүүл мэндийн онош оновчгүй, уялдаагүй байгаад анхаарч хамтарсан ажлын хэсэг байгуулах
-Төрөөс үзүүлж буй тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах ажлын хүрээнд сургуульд суурилсан эрт илрүүлгийг эрчимжүүлэх, сонсголын бэрхшээлтэй хүний тусламж үйлчилгээг сайжруулах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хиймэл шүдний үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, мэс заслын аргаар өвдөг, түнхний үе суулгуулсан тохиолдолд туслах хэрэгслийн төлбөрийн тодорхой хувийг олгодог байх
-Манай улсад жилд дунджаар 15 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн шинээр оношлогдож байна. Эдгээр иргэдийг туслах хэрэгслээр хангах, зөвлөгөө сургалт, хөгжүүлэлт, дахин мэргэжил эзэмших, хөдөлмөр эрхлэлтэд зуучлах зэрэг тодорхой зураглал бий болгох
-Хэвтрийн хүнд өвчтэй хүнд зориулсан урт хугацааны сэргээн засах эмчилгээ үйлчилгээ үзүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжид тусгах
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний чиглэлээр ажилладаг хүний нөөцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, протез, ортезын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжилтийг хангуулж хүний эрхийн мэдрэмжтэй байх гэх мэт.
Уулзалтын төгсгөлд дээр дурдсан саналуудыг шийдвэрлэхийн тулд Хууль эрх зүйн зохицуулалт хийх, Засгийн газрын тогтоол гаргах, 3 сайдын хамтарсан тушаалаар зохицуулах зэрэг боломжийг судлан ирэх 5 дугаар сард багтаан шийдвэрлэхээр тогтов. Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Эрүүл мэнд, Боловсролын сайд нарын хамтарсан уулзалтыг тогтмолжуулахаар боллоо.


| ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ БОЛСОН ИРГЭНД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗУРАГЛАЛЫГ ТОДОРХОЙ БОЛГОНО |
Ерөнхий сайд Г.Занданшатар: “Цусаа бэлэглэх үндэсний өдөр”-т нэгдэж, бусдад амьдрал бэлэглэхийг уриалж байна
2026-01-05 16:42:31
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 29 минут зорчино
2026-01-05 16:40:58
Засгийн газраас Эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэлээ
2026-01-05 16:38:33
Энэ онд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
2026-01-05 16:37:12
УИХ-ын дарга Н.Учрал нарны хавтангаар тог, дулаанаа шийдсэн өрхийн сайн туршлагатай танилцав
2026-01-05 16:35:55
“Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг бодитоор хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллахыг даалгав
2026-01-05 16:33:41
2026 оны цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион байгуулна
2026-01-05 16:32:23
ХШТХ: Оюу толгойн асуудлаарх тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ
2025-12-24 20:36:03
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ
2025-12-24 20:34:12
Улаанбаатар метроны бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатны тендерийг зарлалаа
2025-12-24 20:33:08