Үндсэн цэс
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хэрэгжилт, явц байдалд Азийн хөгжлийн банкнаас хийсэн хяналт, шинжилгээний үр дүнгийн талаар мэдээлэл солилцох уулзалт боллоо. Уулзалтад ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, яамны холбогдох удирдах ажилтнууд болон АХБ-ны нийгмийн хамгааллын салбарын ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа, шинжээч Г.Цолмонгэрэл нар оролцсон.АХБ-ны зүгээс төслийн таван бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хийсэн ажлуудын үр дүнг танилцуулж, цаашид анхаарах асуудлаар санал солилцов. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт илрүүлгийн тогтолцоог институтчлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилга байгууламж барих, сэргээн засах, нийгмийн хөгжлийн үйлчилгээ нэвтрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн үйл ажиллагааг эхлүүлэх чиглэлээр тодорхой ахиц гарч байгааг онцлон тэмдэглэв. Цаашид, орон нутаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн үйлчилгээнд мөрдөх журам, зааврыг боловсронгуй болгох, барилгын ажлыг гэрээний хугацаанд чанартай дуусгах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх мэдээллийн нэгдсэн сан байгуулах, тоо мэдээллийн чанарыг сайжруулах чиглэлээр төслийн хэрэгжилтэд оролцогч талуудын оролцоо, хамтын ажиллагааг нягт хангаж ажиллахаар санал солилцлоо. Мөн орон нутгат шинээр байгуулсан байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн үйл ажиллагааг орон нутгаас дэмжих, сэргээн засахын чиглэлээр боловсон хүчний бэлтгэх, төслийн ахиц амжилт, туршлага, үр дүнгээс суралцах зэргээр цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд талууд хамтран ажиллана.
Уг төслийг амжилттай хэрэгжүүлснээр зөвхөн Монгол Улсад төдийгүй бусад улс оронд туршлага болохоор байгааг АХБ-ны зүгээс тэмдэглэв.
| ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ, ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО |
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ
2026-02-02 11:19:03
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна
2026-02-02 11:16:31
УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!
2026-02-02 11:15:10
2026-02-02 11:13:19
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52