Үндсэн цэс
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Алимаа болон холбогдох албан хаагчид өнөөдөр /2025.04.30/ Бүгд Найрамдах Киргиз Улсын Нийгмийн сангийн газрын Тэтгэвэр, тарифын бодлогын газрын дарга Жылдыз Кулжанова тэргүүтэй төлөөлөлтэй цахимаар уулзлаа. Уулзалтаар хоёр улсын нийгмийн хамгааллын тогтолцоо, тэтгэврийн бодлогын талаар харилцан туршлага солилцлоо. Монголын талаас тус яамны Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн Хуримтлалын нэгдсэн сангийн хэлтсийн дарга А.Хишигбаяр Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцооны талаарх мэдээлэл хийлээ.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас гадаад улсуудад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн нийгмийн хамгааллын эрхийг хангахад анхаарч “Алсын хараа-2050” урт болон дунд хугацааны бодлогын бичиг баримтуудад зорилтуудыг тусгасан. Гадаад харилцааны яамны мэдээллээр 2023 оны байдлаар Монгол Улсын 130 орчим иргэн БНКУ-д, Монгол Улсад Киргизийн 60 гаруй иргэн оршин сууж байна. Цаашид энэ тоо өсөх хандлагатай байгаа тул хоёр улсын иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс Нийгмийн хамгааллын тогтолцоог судлах хэрэгцээ шаардлагатай байна. Ташрамд дурдахад манай улс Оросын холбооны улс /1981/, Бүгд Найрамдах Солонгос Улс /2006/ Бүгд Найрамдах Унгар Улс /2012/ Бүгд Найрамдах Польш Улс /2019/, Бүгд Найрамдах Турк Улс /2018/, Бүгд Найрамдах Чех Улс /2019/-тай нийгмийн хамгааллын хэлэлцээрийг байгуулан хэрэгжүүлж байгаа. Казахстан Улстай Тэтгэврийн талаар хамтран ажиллах хэлэлцээрийг байгуулан 2024 онд гарын үсэг зурсан, энэ онд уг хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулахаар ажиллаж байна.
Цаашид ОХУ- тай байгуулсан хэлэлцээрийг шинэчлэх, Бүгд Найрамдах Австри, Австралийн Холбоотой Улстай хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна.
| БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСЫН НИЙГМИЙН САНГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ЦАХИМААР УУЛЗЛАА |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23