Үндсэн цэс
Булган аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дэргэдэх хүүхдийн “Жаргалант” зуслан 60 жилийн түүхтэй. 2014 онд Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр үйл ажиллагаа нь зогссон байсан тус зуслан өнгөрсөн онд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн байгууллагуудын дэмжлэгтэйгээр засвар тохижилтын ажил хийж дахин хүүхдүүдээ авч эхэлжээ. Өнгөрсөн зун нэг ээлждээ 100 хүүхэд хүлээн авч үйлчилгээ үзүүлсэн байна. Хүүхдийн зуслангийн хүртээмж, чанар, хөтөлбөр, хүүхдийн аюулгүй байдал, орчин гээд бүгдийг цогцоор харж байж сая хүүхдийн зуслан үнэхээр хүүхдэдээ хүрсэн үйлчилгээтэй, хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчид сэтгэл хангалуун байх боломж бүрдэнэ.

2024 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 61 хүүхдийн зуслан бүртгэлтэйгээс 53 нь үйл ажиллагаа явуулж 91 мянган хүүхэд амраажээ. Үүний тал хувь нь буюу 45 мянган хүүхэд нь Найрамдал зусланд амарсан байна. Өнөөдөр манай улсын 8-18 насны хүүхдүүдийн 8-9 орчим хувь нь л зусланд амардаг гэх тоо бий. Жаргалант зуслангийн үйл ажиллагааг сайжруулж, орчин үеийн шаардлагад нийцсэн 9 хотхон бүхий өргөтгөл барихаар эхний "Жаргалант" хотхоны шавыг тавилаа. Зуслангийн өргөтгөлийн ерөнхий төлөвлөгөөнд тус бүр 60 хүүхдийн багтаамжтай 9 хотхон баригдахаар тусжээ. 4 улирлын турш ажиллах бүтээн байгуулалтын ажил дуусахад жилдээ 2300-3000 хүүхдэд үйлчилгээ үзүүлнэ хэмээн төлөвлөж байгаа юм байна.
| “ЖАРГАЛАНТ” ЗУСЛАН 4 УЛИРЛЫН ТУРШ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛНА |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23