Үндсэн цэс
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Дэлхийн банкны Ази, Номхон далайн бүсийн хүний хөгжлийн захирал Альберто Родригестэй уулзаж, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны зорилтот тусгагдсан Гэр бүлд суурилсан нийгмийн хамгааллын бодлогын шинэчлэл, төслүүдээ танилцууллаа. Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлсэн богино хугацааны ур чадварт сургах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслүүд үр дүнтэй хэрэгжсэн.Цаашдаа боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогын концевцыг уялдуулан ажиллаж, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд үндэслэн тогтолцооны шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Монгол Улсын Засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг нь ТЭТГЭВРИЙН РЕФОРМ.

Монгол Улсад хувийн нэмэлт тэтгэврийн шинэ тогтолцоог нэвтрүүлэхдээ сайн дурын, шимтгэлд суурилсан, бүрэн хуримтлалын байх, ил тод, санхүүгийн тогтвортой, бие даасан, найдвартай, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, өвлөгдөх зэрэг зарчмын хүрээнд шинэчлэлийг хийхээр зорьж байна. Хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих тэтгэврийн шинэчлэл хийхэд эдийн засгийн тооцоололд бодлогын зөвлөмжийг Дэлхийн банкнаас авна. Нөгөө талаас Монгол Улсын Засгийн газар ганцхан дэд бүтцийн салбарт биш эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал зэрэг ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН томоохон төслүүдээ чухалчилж үзэх хэрэгтэйг хэллээ. Мөн тэтгэврийн болон халамжийн тогтолцоонд бусад улс орны сайн жишгийг танилцуулан, шинэчлэл хийхэд хамтран ажиллаж, хөдөлмөрийн зах зээлийн бодлогод иргэдийн ур чадварыг дээшлүүлэхэд техникийн туслалцаагаар дэмжинэ гэдгээ илэрхийллээ.

| ТЭТГЭВРИЙН РЕФОРМ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛД ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА |
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд
2026-03-05 17:28:40
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
2026-03-05 14:15:26
“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо
2026-03-05 14:11:59
НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭЭСЭН ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-03-05 14:06:01
2026-03-05 13:58:21
УИХ-ын дарга Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээрийн гол гарц болно
2026-03-05 13:56:57
БАЯН-ӨНЖҮҮЛ-БҮРЭН СУМЫН ЧИГЛЭЛД ТАВИГДАХ АВТО ЗАМЫН ШИНЭЧЛЭЛД ОНЦГОЙ АНХААРНА
2026-02-16 13:54:02
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45