Үндсэн цэс
УИХ-аас баталсан Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2025 оны 01 дүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн. Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Грентлогийн үндэсний төв, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Монголын Ахмадын холбоо зэрэг байгууллагын төлөөлөл уулзаж хуулийн хэрэгжилтийн явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Хуулийг хэрэгжүүлэх журам, аргачлал, заавар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар бүрэн батлагдсан. Идэвхтэй насжилтыг дэмжих үйлчилгээ болон асаргааны хувилбарт үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэхээр сонгон шалгаруулалтын зарыг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүд https://www.tender.gov.mn сайтад байршуулж, сонгон шалгаруулалтын ажил хийгдэж байна.

Ахмад настны цогц үнэлгээ хийх, кейс менежмент хийх, эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн байгууллагын ажилтнуудыг мэргэжлийн удирдлагаар хангах, сургах ажлын төлөвлөгөө боловсруулан холбогдох яамдын удирдлагуудад танилцуулан хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцов. үүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн 2020 оны 8 дугаар сард хуралдсан чуулганаас 2020-2030 оныг “Эрүүл насжилтын арван жил” болгон зарлаж, гишүүн орнууддаа “Эрүүл насжилтын үндэсний төлөвлөгөө” боловсруулан, хэрэгжүүлэхийг зөвлөмж болгосон байна. Үүний дагуу Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран “Эрүүл насжилтыг дэмжих ажлын удирдамж”, “Эрүүл насжилтын үйл ажиллагааны төлөвлөгөө”-г боловсруулан хоёр сайдын хамтарсан тушаалаар батлуулахаар ажиллаж байна.
| ИДЭВХТЭЙ НАСЖИЛТЫГ ДЭМЖИХ ҮЙЛЧИЛГЭЭ, АСАРГААНЫ ХУВИЛБАРТ ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГААР ГҮЙЦЭТГҮҮЛНЭ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23