Үндсэн цэс
Дорноговь аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Тус газар гэр бүл, хүүхдийн хөгжил хамгааллын үйл ажиллагааг 40 ажилтан албан хаагчидтайгаар аймаг орон нутагтаа явуулж байна. Мөн 2018-2025 онд Замын-Үүд сумын түр хамгаалах байраар 24 насанд хүрэгч, 93 хүүхэд, Сайншанд сумын түр хамгаалах байраар 12 насанд хүрэгч, 97 хүүхдэд үйлчилгээ үзүүлжээ. Хүүхэд хамгааллын тухай хуулиар 2025 оны 1 дүгээр сарын 01-ээс сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах эрх зүйн зохицуулалттай болсон. Дорноговь аймаг 14 сумтай. Сум бүрд нийгмийн ажилтан ажиллаж байгаа тухай аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ш.Алимаа хэлж байлаа.

Нийгмийн ажилтнууд ажиллаж эхэлснээр хүүхэд бүрд хүрч, хүүхдүүдийн дуу хоолойг сонсогч, дамжуулагч, уламжлагч, газар дээр нь асуудлыг шийдэгч байх сайн талтай юм. Аймгийн хэмжээнд тулгамдаад байгаа гол асуудал нь хүний нөөцийн хувьд бүтэц орон тоо өөрчлөгдсөн боловч албан тушаалын тодорхойлолт батлагдаагүй тул бодлогын мэргэжилтнүүдийн орон тоо дутуу байгаа гэлээ. Мөн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хамгааллын газрын ажилтан албан хаагчид түрээсийн байранд үйл ажиллагааг явуулдаг, хүүхэд хамгааллын чиглэлээр тусламжийн дуудлагаар ажиллах хамгаалах үйлчилгээ үзүүлэх автомашин байхгүй, сум, баг бүрд шинээр томилогдсон нийгмийн ажилтнуудыг техник тоног төхөөрөмжөөр хангах шаардлагатай талаар тус газрын ажилтнууд саналаа хэлсэн. Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газар хоёр жилд нэг удаа “Хүүхдийн чуулган” зохион байгуулж 14 сум тус бүрд ХҮҮХДИЙН ЭЛЧ томилон хүүхдүүдээс гарсан санал санаачилгыг төрд хүргэх гүүр болж ажилладаг сайн жишиг тогтжээ. Хүүхэд хамгааллын ажил чухал ч үүнтэй зэрэгцээд хүүхдээ хөгжүүлэх ажлыг орхиж болохгүй юм. Мөн салбар дундын уялдаа холбоог сайжруулж орон нутагт гэр бүл, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагаа явуулж буй газрууд нэгдсэн бодлогоор хамтран ажиллах үр дүнтэй гэдгийг салбарын ажилтнуудтай уулзах үеэр хэллээ.
| 2018-2025 ОНД ЗАМЫН-ҮҮД, САЙНШАНД СУМЫН ТҮР ХАМГААЛАХ БАЙРААР 190 ХҮҮХДЭД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖЭЭ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23