Үндсэн цэс
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил зорилтын хүрээнд зохион байгуулагдаж буй Говийн бүсийн аймгуудын цогц арга хэмжээ өнөөдөр /2025.05.15/ Дундговь аймагт болж байна. Цогц арга хэмжээний хүрээнд орон нутгийн ажил олгогчдод сургалт зохион байгууллаа. Монгол Улсад байгаа 111 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэний 16.6 хувь нь хөдөлмөр эрхэлдэг. Орон нутагт буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөвхөн үйлчилгээний байгууллагад ажиллана. Өөр ажил хийх боломжгүй гэсэн нийтлэг, буруу ойлголтоос үүдэж эрхийг нь зөрчдөг түгээмэл тохиолдол байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хууль болон, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах хуулийн заалт, хэрэгжилтийг орон нутгийн төр, хувийн хэвшлийн байгууллагад мэдээлэл хүргэж, чадавхжуулах нь нэн чухал байгаа юм. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн асрамжийн үйлчилгээ, тэдгээрийн эрхийг хангах, хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тохируулгат орчин бүрдүүлэх, хүүхдийн тоглоомын талбай, зуслан, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулвал аж ахуйн нэгж, байгууллагыг 1 хүртэлх хувиар татварын хөнгөлөлт эдлүүлэх ЗААЛТЫГ тусгасан.

Сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн байдалд хийсэн хяналт шалгалт, ажлын байранд хүртээмжтэй орчин бүрдүүлэх, мэдээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим ур чадвар мэдээллийн аюулгүй байдлын талаар мэдээлэл өгч байгаа юм.

| ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД УР ЧАДВАРТ НЬ ТУЛГУУРЛАСАН АЖЛЫН БАЙР ХАМГИЙН ЧУХАЛ БАЙНА |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23