Үндсэн цэс
“Монгол Улсын нийгмийн хамгааллын тогтолцооны зохицох чадавх, малчдын уур амьсгалын цочролыг сөрөн тэсвэрлэх чадварыг дээшлүүлэх нь” тайланг танилцуулах уулзалт боллоо. Энэ тайланд манай улсын нийгмийн хамгааллын тогтолцооны зохицох чадавхын үнэлгээг хийж, эрх зүйн орчин, бодлого, хөтөлбөр, түүний хэрэгжилтийн механизм, санхүүжилт, мэдээллийн сан ашиглалт болон олон улсын байгууллагын хамтын ажиллагаа, салбар хооронд болон орон нутгийн түүний уялдаа холбооны талаар судалсан байна. Мөн зудад нэрвэгдсэн ядуу, эмзэг малчин өрхийн нийгмийн хамгааллыг сайжруулах,цочролд хариу үзүүлэх нийгмийн хамгааллын тогтолцооны зөвлөмжүүдийг өгч ажиллажээ.
Одоо мөрдөгдөж байгаа Нийгмийн халамжийн тухай хуульд:
-Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж (1,2 сая төгрөг)-ийг гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрх, иргэнд олгож
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн дагуу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрийн хүрээнд малаа алдсан малжуулах арга хэмжээнд хамруулж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс шинэчлэн боловсруулж байгаа Нийгмийн халамжийн багц хуулийн төсөлд:
-“Гэнэтийн аюулт үзэгдэл, эрсдэлт нөхцөлийн сөрөг нөлөөг бууруулах үйлчилгээ” гэсэн зүйлийг шинээр тусган
-Өрх, иргэнийг гэнэтийн аюулт үзэгдэл, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдэлийн үнэлгээг хийж
-Эрсдэлийн зэрэг өндөртэй нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай болон зорилтот өрх, иргэнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 3 хүртэлх сарын хугацаагаар урьдчилан олгох
-Зорилтот өрхийн хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай иргэдийг дайчлан гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлэх, холбогдох сургалт зохион байгуулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг тусгасан байна.

| НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛД “ГЭНЭТИЙН АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ЭРСДЭЛТ НӨХЦӨЛИЙН СӨРӨГ НӨЛӨӨГ БУУРУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ” ГЭСЭН ШИНЭ ЗҮЙЛ ЗААЛТЫГ ОРУУЛЖЭЭ |
Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана
2025-12-04 16:51:33
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДЭД САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ТАВЬЖЭЭ
2025-12-04 16:43:23
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
2025-12-04 16:39:25
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ
2025-12-04 16:36:27
Монгол, Италийн аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ашигтай хамтрах сууриа тавилаа
2025-12-04 16:32:23
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХЭД ЧИГЛЭСЭН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
2025-12-04 16:29:31
“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ- ТЕХНИКИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ОЛОН УЛСЫН ХУРАЛ 2025”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2025-12-04 15:54:47
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ
2025-09-26 10:08:19
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ХӨГЖЛИЙН ТӨВ СЭРГЭЭН ЗАСАХЫН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ
2025-09-26 10:03:33
Дэнжийн мянга орчимд 93 МВт хийн дулааны станцын барилгын ажлыг ирэх онд эхлүүлнэ
2025-09-26 10:02:10