Үндсэн цэс
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул өнөөдөр /2025.05.28/ Дэлхийн банкны зөвлөх, ахлах эдийн засагч Ян Хуан болон бусад төлөөлөгчтэй уулзаж, хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо. Дэлхийн банктай хамтран Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төслийг хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 86 хувийн гүйцэтгэлтэй байна. Төслийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн И-Жоб платформыг нэвтрүүлж, Цахим үндэстэн болох зорилтыг хангаж, үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээний орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулав.

Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээний хүрээнд 50 хүртэлх сая төгрөгийн жижиг зээлийг олгосон нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх, эргэлтийн хөрөнгө болон орлогоо нэмэгдүүлэхэд нь бодит дэмжлэг болж, 536 хүнийг шинээр ажлын байраар хангаж, 1,119 ажлын байрыг хадгалсан үр дүнтэй байна.
”Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт 2024 онд хэрэгжүүлж, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй 17 мэргэжлийн хүрээнд ур чадвар олгох болон мэргэшүүлэх сургалтад 725 хүн, мэргэшүүлэх сургалтад 300, иргэний өмнөх мэдлэг ур чадварыг хүлээн зөвшөөрөх (RPL) үнэлгээнд 200 иргэнийг хамрууллаа.
Төслөөс 2025 онд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй салбарын мэдээллийн нэгдсэн сан, мэдээллийн системүүд, их өгөгдлийг үе шаттайгаар дундын үүлэн дэд бүтэц рүү шилжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг оновчтой хүргэх ажилд дэмжлэг үзүүлнэ. Үүний үр дүнд салбарын мэдээллийг нэгтгэн санг цэгцлэх, Их өгөгдлийг боловсруулах дэвшилтэт системийг бий болгож, төрөөс харилцан уялдаатай цогц бодлогыг үр дүнтэй, хэрэгжүүлэх боломж бүрдэн иргэдийн амьдралын чанарт бодитой эерэг нөлөөг бий болно гэж үзэж байна.
| ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ 86 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43