Үндсэн цэс
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ILO)-аас жил бүр зохион байгуулдаг Олон Улсын Хөдөлмөрийн Бага хурлын 113 дугаар чуулган 2025 оны 6 дугаар сарын 2-13-ны өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн чуулганд ОУХБ-ын гишүүн 187 улсын Засгийн газар, ажил олгогч болон ажилтны төлөөлөгчид оролцож, хөдөлмөрийн салбарт тулгамдаж буй болон урт хугацаанд нөлөөлөх дараах гол сэдвүүдийг хэлэлцэх юм. Үүнд:
-Ажлын байранд биологийн аюултай хүчин зүйлээс хамгаалах тухай олон улсын Конвенц болон Зөвлөмж боловсруулах асуудлаарх хоёр дахь хэлэлцүүлэг
-Платформ эдийн засаг дахь зохистой хөдөлмөр:
Албан бус хөдөлмөрийг бууруулж, албан ёсны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шинэлэг арга замууд:
-2025 оны Нийгмийн Хөгжлийн Дэлхийн Дээд хэмжээний хоёрдугаар уулзалт дахь гурван талтын оролцоог нэмэгдүүлэх асуудал:
-Далайн хөдөлмөрийн тухай конвенцод оруулах нэмэлт, өөрчлөлтүүдийг батлах.
Мөн хурлын хүрээнд Удирдах зөвлөлийн даргын илтгэл, Ерөнхий захирлын тайлан, тэр дундаа Арабын эзлэгдсэн нутаг дэвсгэр дэх ажилчдын нөхцөл байдлын талаарх тайлан, 2026–2027 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн болон Төсвийн төсөл зэргийг хэлэлцэх юм. Уг чуулганд НҮБ-ын Женев дэх Төв болон Олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа, ГБХНХЯ-ны Хөдөлмөрийн бодлогын газрын дарга Х.Тамир, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Билгүүдэй, МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Нанжидсамбуу, МҮЭХ-ны ЕНБД Х.Буянжаргал тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид оролцож байна.

| ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАГА ХУРЛЫН 113 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА |
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43
УИХ-ын дарга Н.Учрал БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа
2026-03-24 10:09:18
“Хүнсний хувьсгал”-ын дүнд Увс аймгийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ
2026-03-24 10:07:46
2026-03-24 10:06:06
Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна
2026-03-09 00:32:17