Үндсэн цэс
Эх дэлхий, байгаль орчноо хамгаалан дээдэлдэг иргэд Та бүхэндээ ‘’Дэлхийн байгаль орчны өдөр’’-ийн мэндийг өргөн дэвшүүлье.
Нэгдсэн Үндэсний байгууллага 1972 оноос эхлэн жил бүрийн 6 дугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон зарлаж дэлхий нийтээрээ тэмдэглэж ирсэн уламжлалтай.
“Хуванцар бохирдлыг зогсооё” уриан дор энэ жил тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь хог хаягдлын байгаль дэлхийд учруулж буй хор уршгийг ухамсарлаж, яаралтай арга хэмжээ авахыг хүн төрөлхтөнд онцгойлон сануулж буй хэрэг юм.
Манай улсад хуванцар хог хаягдлын хэмжээ жилээс жилд нэмэгдэж, 2024 оны байдлаар нийт хот хаягдлын 7.2 хувь буюу 188.6 мянган тоннд хүрсэн нь аюулын дохио юм. Тиймээс хуванцарын хэрэглээ, хаягдлыг бууруулах нь зөвхөн төр, засгийн төдийгүй хувь хүн, өрх бүрийн ухамсарт оролцоог шаардсан чухал асуудал болжээ.
Монголчуудын аж төрөхүйн уламжлалт хэв маяг болох хэмнэлттэй, зохистой хэрэглээ, хог хаягдлаа байгальдаа хаядаггүй, гол мөрөн, булаг шандаа цэвэр ариун байлгадаг, ахуйн дадал заншлыг өнөө цагийн ухамсарт сэтгэлгээ, иргэний ахуйн соёлтой хослуулах нь байгаль хамгаалах бодлого, үйл ажиллагааны үндэс болох учиртай.
Монгол Улсын Их Хурал байгаль орчны хуулиудын бодлогын уялдаа холбоог хангах, хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог хэвшүүлэх, ногоон технологи, дахин боловсруулах арга ажиллагааг дэмжих чиглэлд хууль эрх зүйн шинэчлэл, бодлогын дэмжлэгийг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллах болно.
Эх дэлхий, эх орныхоо экосистемийг хамгаалах үйлсэд идэвхийлэн оролцохыг Та бүхэндээ УРИАЛЖ байна.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН
| Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүллээ |
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12