Үндсэн цэс
”Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулах” бодлогын хүрээнд УГТЭ-д “Тархи, нугасны гүний, төвөгтэй байрлалтай хавдар, хавдар төст эмгэгийн мэс засал эмчилгээ”-г бүрэн нутагшуулахаар БНТУ-ийн КОЧ их сургуулийн эмнэлэг, Американ эмнэлэгүүдэд эмч мэргэжилтнүүдийг сургасан юм. Багийн бүрэлдэхүүн эх орондоо тархины ховдлын байрлалтай хавдар 5, таламус болон суурийн зангилааны хавдар 7, өнчин тархины (гипофизийн) хавдар 6 тохиолдол, тархины гүний бүтцэд байрласан хавдрын нийт 18 тохиолдолд тус тус мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэн, өндөр хөгжилтэй улсад эзэмшсэн мэс заслын орчин үеийн арга техник, ур чадвараа ашиглан эмнэлзүйн практикт богино хугацаанд бодит үр дүн гаргаж эхлээд байна.

Харин дээрх мэс засал буюу тархины гүний байрлалтай хавдруудын мэс засалд шаардлагатай технологийг нэвтрүүлж тоног төхөөрөмжийг УГТЭ-д хүлээлгэн өглөө. Тархины гүний бүтцүүдэд хүрэх нь нарийн төвөгтэй, өндөр эрсдэлтэй үйлдэл боловч дээрх технологийн дэвшлийг эмчилгээний практикт амжилттай нэвтрүүлснээр оношилгоо, мэс заслын чанарыг шинэ шатанд гаргаж буй үр дүнгийн илрэл юм. Цаашид тус эмнэлгийн баг хамт олон ийм төрлийн мэс заслыг улам бүр хөгжүүлж, тархины хүнд хэлбэрийн хавдруудад хандалтын илүү аюулгүй, үр дүнтэй аргуудыг нэвтрүүлэхээр хүчин чармайлт гарган ажиллаж буйг тус эмнэлгийн удирдлагууд онцолж байлаа.
| УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ ТАРХИНЫ ГҮНИЙ БАЙРЛАЛТАЙ ХАВДРУУДЫН МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭНИЙ ТЕХНОЛОГИ НУТАГШИЖ БАЙНА |
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд
2026-03-05 17:28:40
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
2026-03-05 14:15:26
“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо
2026-03-05 14:11:59
НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭЭСЭН ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-03-05 14:06:01
2026-03-05 13:58:21
УИХ-ын дарга Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээрийн гол гарц болно
2026-03-05 13:56:57
БАЯН-ӨНЖҮҮЛ-БҮРЭН СУМЫН ЧИГЛЭЛД ТАВИГДАХ АВТО ЗАМЫН ШИНЭЧЛЭЛД ОНЦГОЙ АНХААРНА
2026-02-16 13:54:02
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45