Үндсэн цэс
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Нийгмийн хамгааллын үндэсний тогтолцооны загвар боловсруулах ажлыг Залуу судлаачдыг дэмжих сан ТББ-тай хамтран гүйцэтгэснээ өнөөдөр /2025.06.13/ Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд, салбарын судлаач, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтэд нээлттэй танилцууллаа. Судалгааны хүрээнд Монгол Улсын нийгмийн хамгааллын тогтолцоо, салбарын үйл ажиллагааг зохицуулж байгаа 100 орчим эрхзүйн актад нэг бүрчлэн шинжилгээ хийж, СИСТЕМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН аргаар үнэлэлт, дүгнэлт өгч, цаашид хэрэгжүүлэх бодлогын зөвлөмжийг 5 чиглэлээр гарган ажиллажээ.

-Монгол Улс хүн төвтэй, тогтвортой хөгжлийг эрхэм зорилго нь нийгмийн хамгааллын тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэн бүрэлдэн бий болохоос насан эцэслэх хүртэл нийгмийн цогц үйлчилгээгээг хамгаалагдах эрхтэй.
-Салбар бүр сайн боловсруулсан, чамбай хуультай ч, хэрэгжилт хангалтгүй байгаагийн шалтгаан нь амьдрал дээр хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, хэрэгжүүлэх, үүрэг хүлээх эзэн, хугацаа тодорхойгүйгээс үүдэн саатдаг нийтлэг бэрхшээл байна. Дээрх системийн алдаа, шинжээчдийн өгсөн зөвлөмжид үндэслэн салбарын тулгуур 7 хуулийн төслийг өргөн барихад бэлэн болголоо.
-Гэр бүлийг дэмжих АНХДАГЧ хуулийн төсөл
-Хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын тухай АНХДАГЧ хуулийн төсөл
-Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулга
-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулга
Эдгээр хуулийг баталснаар нийгмийн халамж зорилтот бүлэгтээ хүрсэн ОНОВЧТОЙ, Төр хувийн хэвшил, орон нутгийн хамтын ажиллагаатайгаар зорилтот өрх, иргэний бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлж, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжиж ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТЭД шилжих зорилгыг хэрэгжүүлэх, Халамжийн төсвийн санхүүжилт ҮР АШИГ, ҮР НӨЛӨӨ дээшилнэ. Нийгмийн халамжийн хэрэгжилт сайжирч, төсвийн зарцуулалт нээлттэй, ил тод болж, ҮР ДҮНД СУУРИЛСАН ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ, үнэлгээний тогтолцоо бүрдэнэ.


| МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮР НАСАН ТУРШДАА НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДАХ ЭРХТЭЙ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23