Үндсэн цэс
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас аж ахуйн нэгж, байгууллагуудад Хөдөлмөрийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх зорилгоор мэргэшсэн зөвлөхүүдийг 2024 оноос хойш бэлтгэж байна. Энэ сарын 12-14-ний өдөр 5 аймаг, Улаанбаатар хотоос хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал, хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн нийт 24 мэргэжилтэн сургалтад хамрагдаж “Мэргэшсэн зөвлөх”-ийн гэрчилгээ авлаа. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2024 онд хоёр удаагийн сургалт зохион байгуулж, 63 “Мэргэшсэн зөвлөх”-ийг бэлтгэсэн. Эдгээр зөвлөхүүд жил орчмын хугацаанд 13 аймаг, 7 дүүргийн 82 аж ахуйн нэгж, байгууллага зөвлөх үйлчилгээ үзүүлж, 563 аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн дотоод дүрэм, журам, тушаал, холбогдох бусад баримт бичгийг боловсруулж, шинэчилжээ.

Мөн 225 аж ахуйн нэгж, байгууллагын ажил олгогч, хүний нөөцийн мэргэжилтэн нийт давхардсан тоогоор 1253 хүнийг оролцуулж сургалт зохион байгуулсан байна. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа ч, хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна. Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор батлагдаж, 2025 оны 04 дүгээр тогтоолоор уг хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт орсон. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр мэргэшсэн зөвлөхүүдийг бэлтгэж байгаа нь үр дүнгээ өгч байна.
| ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААНЫ ЗӨВ СОЁЛЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХ ЗОРИЛГООР МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХҮҮДИЙГ БЭЛТГЭЖ БАЙНА |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43