Үндсэн цэс
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөдөлмөр эрхлэлт, ядуурлыг бууруулах яамны Дэд сайдыг хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн уулзалтын үеэр хоёр улсын хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, Хөдөлмөрийн хяналт, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцов. 2020-2024 онд Монгол Улсад Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийт 32 ажилтан хөдөлмөр эрхэлсэн байна. Харин 2025 оны 5 дугаар сарын 31-ний байдлаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын 9 иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн дагуу хөдөлмөр эрхэлж байна. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам судалгааны зөвлөх үйлчилгээний байгууллагатай хамтран 2023 онд Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглалыг 10 жилээр тооцон гаргасан. Энэхүү судалгаагаар Монгол Улсыг хөгжүүлэх “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт заасан зорилтод хүрэхийн тулд 2035 он хүртэл 478,1 мянган ажиллах хүч нэмэлтээр шаардлагатай тооцоолол гарсан.

Узбекистан Улс нь эдийн засгийн үзүүлэлтээрээ хөгжиж буй орны тоонд багтдаг, мөн далайд гарцгүй зэрэг манай улстай адил төстэй зүйл олон бий. Узбекистан Улсын Засгийн газраас ажилгүйдэл, ядуурлыг бууруулах чиглэлээр тодорхой зорилт тавин ажиллаж буйг онцолж байлаа.

| УЗБЕКИСТАН УЛСТАЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23