Үндсэн цэс
Монгол Улс дахь Европын холбооны төлөөлөгчийн газраас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж байгаа ХАБЭМ-ийн салбарын тогтолцооны шинэчлэлийг дэмжин “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн институцийн чадавхыг бэхжүүлэх” төслийг хамтран хэрэгжүүлэхээр болсон. Төслийн албан ёсны нээлт өнөөдөр /2025.06.24/ болж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул нээж үг хэллээ. Энэ төсөл Европын холбооны нийгмийн хамгаалал, хөдөлмөр, хөдөлмөр эрхлэлтийн SociEUX Plus хөтөлбөрийн санхүүгийн болон арга зүйн дэмжлэгтэйгээр 2025 оны 5 дугаар сараас 2026 оны 5 дугаар сарын хооронд хэрэгжих юм.

Манай улсад үйлдвэрлэлийн ослын тоо өмнөх оноос хоёр дахин нэмэгдэж, мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдол 30 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Үүнийг илрүүлэлт сайжирсантай холбоотой гэж холбогдох хүмүүс үзэж байгаа юм. Гэхдээ эдийн засгийн идэвхжил нэмэгдэхийн хирээр эрсдэлтэй салбаруудад ажиллах хүчний эрэлт нэмэгдэх хандлага байгаа юм.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоог сайжруулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулах зорилтыг дэвшүүлсэн. Үүнтэй уялдуулан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэлийг 2025-2028 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна.

| ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХЖИЛ НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ЭРСДЭЛТЭЙ САЛБАРТ АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ЭРЭЛТ НЭМЭГДЭЖ БАЙНА |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43